horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Пүрэвдагва: 160 шинэ автобус нэмж авна

post-img

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар Улаанбаатар хотын захирагч сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.

Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва:

-2027 оны нийслэлийн төсвийг 2026.11.20-нд нийслэлийн ИТХ-д өргөн барина. Дараа жилийн төсөв бол утаа бууруулах, түгжрэл багасгах, дэд бүтцийг сайжруулах гэсэн үндсэн 3 чиглэлд төвлөрнө.

13 чиглэлд шинээр 21 автобус нэмсэн. Шинээр 6 чиглэлд богино эргэлтийн автобус явуулж байна. Манай иргэдийн 24 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Өмнө нь 640 мянган хүн нийтийн тээврээр зорчдог байсан бол өнгөрсөн өвөл 750 мянга болсон. Энэ үйлчлүүлэгчдээ автобус удаан хүлээдэггүй болгох зорилгоор энэ өвөл 160 шинэ автобус нэмж авна. Үүний 60 нь цахилгаан автобус, 40 нь хүүхдийн, 50 нь дунд оврын автобус.

120 мянгатаас Архивын ерөнхий газар луу их багтаамжийн тээврийн хэрэгсэл 2027 онд явуулна.

Автобус одоо дунджаар 15 км/цаг хурдтай явж байна. Үүнийг хурдан болгоход анхаарна.

0/1000
Bus spot

Aytaihan automat autobus avaaraidaa mexanik tereg ni oichuulj alchix geed