horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хоёул суурь тэтгэвэр авдаг гэр бүлийн 1 нь нас барвал 50%-ийг нь өвлүүлнэ

post-img

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.11.03/ болсон ахмадуудын уулзалтад оролцож ахмад настны нийгмийн хамгаалал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

Засгийн газар 11 дүгээр сарын 1-нээс 413 мянга гаруй ахмад настанд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгож эхэлсэн. Үүнд энэ онд 196.3 тэрбум төгрөг, 2027 онд 1 тэрбум 216.4 сая төгрөг зарцуулна. Үүнээс гадна өмнө нь өгч байсан тэтгэврийг 2027.01.01-нээс 10 хувиар нэмнэ. 654.4 тэрбум төгрөг үүнд зарцуулах аж.

Олон хүүхэд төрүүлээд тэтгэвэрт эрт гарсан, цэргийн тэтгэвэрт гарсан зэрэг бүрэн тэтгэвэр авдаггүй хүмүүст суурь тэтгэвэр олгохгүй байгаа юм. Онцгой нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон хүмүүс, цэргийн алба хаагч нар 55-60 нас хүрээд суурь тэтгэвэр авна.

Эхнэр, нөхөр хоёул суурь тэтгэвэр авдаг бол 1 нь нас барсан тохиолдолд түүний суурь тэтгэврийн 50 хувийг амьд үлдсэн настанд өвлүүлэх юм байна.

Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлд эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн хүнийг ахмад настан гэж тооцдог. Монгол Улсад 2026 оны статистик мэдээллээр нийт 444 мянган ахмад настан бий. Тэдний 141.5 мянга нь эрэгтэй, 302.5 мянга нь эмэгтэй. Нийт ахмадын 68.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

2024 онд манай улсын хүн амын дундаж нас 71.8-д хүрчээ. Эрэгтэйчүүдийн дундаж нас 67.9, эмэгтэйчүүдийнх 77.1 байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж насны зөрүү 9.2 жил байгаа юм. Хүний нас улам уртсах төлөвтэй байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2040 онд ахмад настны тоо 2026 онтой харьцуулахад 1.7 дахин нэмэгдэж 748.7 мянгад, 2050 онд 2.2 дахин буюу 991.5 мянгад хүрэх төлөвтэй.

0/1000