Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл батлахаар төлөвлөжээ. УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр уг төслийг хэлэлцлээ.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:
-“Чингис, Тэмүжин гэдэг нэрийг хүүхдүүдэд өгөхөө больё. Тийм нэртэй хүмүүсийн нэрийг өөрчилье” гэхээр нэрийг нь хураах юм уу? Яах юм? Би бол тийм санал гаргамаар байна.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:
-Энэ тогтоол үндсэндээ 2 зүйлтэй. 1-р зүйл нь 5 заалттай. 5.5-д Их эзэн Чингис хааны нэр төр, эш хөрөг, гэрэгэ, “Монголын нууц товчоо”, Их Монгол Улсын бэлгэдэлд хамаарах зүйлсийг ашиглах асуудлыг журамлах тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг танай ЗГ-т даалгаж байгаа юм.

