Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан УИХ 2026.11.10-нд хүндэтгэлийн хуралдаан хийнэ. Энэ хуралдаанаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл батлахаар төлөвлөжээ. УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр уг төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:
-Энэ чуулганаар эзэн хаанаа мөнхрүүлэх, сургаал номлолыг нь дэлгэрүүлэх их олон заалттай их хурлын тогтоол батална. Үүн дотор эзэн хааны хөргийг архины шил, тамхины хайрцган дээр хэвлэхгүй байх төрийн шийдвэр гаргана. Яг энэ шийдвэрийн дагуу ЗГ ажил хэрэг болгож, хуулийн төсөл боловсруулна. Би сая тийм санал гаргасан.
Бид хүндлэх зүйлээ хүндэлж чаддаггүй. Авах зүйлээ авч чаддаггүй. Хаях зүйлээ хаяж чаддаггүй. Зөв гэсэн зүйлийнхээ талд байж чаддаггүй. Буруу зүйлийг зөвшөөрөөд яваад байдаг. Яг үнэндээ бид архи, тамхины хайрцган дээр эзэн хааныхаа зургийг хэвлэж худалдсанаар тэр хайрцгийг хог руу хаяхад эзэн хаанаа хог руу хаяж байгаа. Ийм л үйлдлийг бид олон жил нүдээ аниад явж ирсэн. Монгол хүн бол хүндэлж байгаа зүйлийнхээ талд байж чаддаг гэдгээ харуулаад, их хурлын шийдвэр эхлээд гаргая гэдэг саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжлээ. Энэ шийдвэрийг их хурал 11-р сарын 10-нд гаргаж өгөөсэй.

