horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

С.Бямбацогт: Хархоринд хүндэтгэлийн хуралдаан хийхээр судалсан ч УИХ зөвхөн Төрийн ордонд хуралдах хуультай

post-img

2026.11.10-ны мягмар гарагт билгийн тооллын өвлийн тэргүүн сарын 1 тохиож байна. Их эзэн Чингис хаан өвлийн тэргүүн сарын 1-нд мэндэлсэн. Үүний зэрэгцээ өнөө жил Их Монгол Улс байгуулсны 820 жилийн ой болж байна. Эдгээрийг тохиолдуулан Улсын Их Хурал хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулна.

УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Монгол Улсын Их Хурлал хүндэтгэлийн хуралдаан хийх захирамж гаргасан. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ойг тохиолдуулан, 2026.07.09-нд уламжлал ёсоор Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан хийхээр товлосон ч хойшлуулсан. 8 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин суманд Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан хийхээр судалсан ч Улсын Их Хурал зөвхөн Төрийн ордонд л хуралдах хуультай учраас хууль дээдлэх зарчмаа баримталсан.

Тэгш ой тохиолдуулан, хүндэтгэлийн хуралдаан хийж ирсэн уламжлалын дагуу Эзэн богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан зарлаад байна.

0/1000