horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Агаарын чанар хэмжих 3 станц нэмж суурилууллаа

post-img

Улаанбаатар хот, 21 аймгийн төвд мэдээллийн технологид суурилсан агаарын чанарыг хянах автомат станц суурилуулах төслийн хүрээнд 2026 онд Улаанбаатар хотод агаарын чанар хянах автомат станц 3 –ыг суурилууллаа. Эдгээрийг Баянзүрх дүргийн Шинэ Зуун-Айл, Баянгол дүүргийн 3-4-р хорооллын эцэс, Сонгинохайрхан дүүргийн Таваншар орчимд суурилуулсан байна.

Одоо Улаанбаатар хотод нийт 22 байршилд агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэл, РМ10 болон РМ2,5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн үзүүлэлтээр агаарын чанарыг тодорхойлж байна.

Агаарын чанарын мэдээг олон нийтэд түгээх agaar.mn цахим хуудсыг шинэчилжээ. https://agaar.gov.mn/web цахим хуудсаар иргэд та бүхэн агаарын чанарын мэдээг авах боломжтой.

0/1000