horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Тавхайдаа төрөлхийн болон олдмол согогтой 4 хүүхдэд нарийн мэргэжлийн мэс засал хийжээ

post-img

Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Хүүхдийн мэс заслын тасаг, Япон Улсын Шагай, тавхайн нийгэмлэг хамтран 10 дугаар сарын 22-25-нд хүүхдийн тавхайн эмгэг үзэж, оношлохын зэрэгцээ монгол эмч нарт сургалт зохион байгуулжээ. Хамтарсан амбулаторийн үзлэгт 0-18 настай 10 хүүхэд хамрагдаж, тавхайн анатоми, үйл ажиллагааны байдлаа нарийвчлан үнэлүүлсэн байна. Тэдний согог, оношийн онцлогт тохируулан эмчилгээ, нөхөн сэргээх тактик боловсруулсан байна.

Түүнчлэн хүнд хэлбэрийн төрөлхийн болон олдмол согогтой 4 хүүхдэд нарийн мэргэжлийн мэс засал хийв. Хоёр талын доод мөчдийн эпифизиодисплази, хоёр талын хөлийн эрхий хуруу гадагш мурийх согог, хүнд хэлбэрийн хавтгай тавхай, зүүн шилбэний төрөлхийн хуурамч үе үүссэн зэрэг эмгэгийг мэс заслын аргаар эмчиллээ.

0/1000