horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

УБТЗ нийгэмлэг сард 62.2 тэрбум төгрөг цалинд зарцуулж байна

post-img

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг 2026.09.01-нд ажиллагсдынхаа цалинг 15%-иар нэмжээ. Ингэснээр одоо сард дунджаар 62.2 тэрбум төгрөг цалинд зарцуулж байна. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 8.8 тэрбум (16%) төгрөгөөр нэмэгджээ. Тэгвэл өнөө жил цалин нэмснээр зардал 9.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 88, “Улаанбаатар төмөр зам” ХНН үүсэн байгуулагдсаны 77 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баярын өдрийг тохиолдуулан ийм бэлэг барьсан байна. Тус нийгэмлэгийн нийт зардлын 55%-ийг цалин, нийгмийн даатгалын шимтгэл эзэлдэг.

16 мянган ажилтантай тус нийгэмлэг жил бүр ажиллагсдынхаа үндсэн цалинг 10-аас доошгүй хувиар нэмдэг аж. Мөн жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг нь сүүлийн 3 жил дараалан 200%-иар бодож олгожээ.

0/1000