Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн ДЦГ-т тахь нутагшуулахаар бэлтгэж байна. Үүнд зориулан бэлтгэсэн баазыг байгаль хамгаалагчид түймрээс хамгаалан авч үлджээ. Тиймээс тахь нутагшуулах ажлыг хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэж сулаачид үзэж буй аж.
Нөмрөг өмнө нь тахьтай байсан юм байна. Сүмийн хоолойд дунджаар 50 тахь нутагшуулахаар төлөвлөжээ. Тахь үржүүлэхэд байгаль, цаг уур, ус, ургамлын хувьд хамгийн тохиромжтой хэмээн үзэж, Сүмийн хоолойг сонгожээ.
Монгол, Чех улсын холбогдох байгууллагууд тахь нутагшуулах ажлаа тогтсон хугацаанд нь хэвийн үргэлжлүүлж, Нөмрөгийн дархан цаазат газарт онгоц буух зурвас байгуулан, тахь нутагшуулах газрыг түймрээс хамгаалах зурвас татахаар болсон байна.
Чехээс 1992 онд тахь авчран, Монголд сэргээн нутагшуулсан. Одоо Төв аймгийн Хустайн байгалийн цогцолборт газарт 400, Говь-Алтай, Ховд аймгийн Говийн их дархан цаазат газарт 400, Завхан аймгийн Хомын талд 100 гаруй тахь бий.

