horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Монголын гал сөнөөгчид улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

post-img

Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн XXI, эмэгтэйчүүдийн XII дахь тэмцээн энэ сарын 2-8-нд Азербайжан улсын Баку хотод болж байна. Эрэгтэйчүүдийн байлдааны тархалтын төрөлд 25,08 секундын амжилтаар Монгол Улсын шигшээ баг мөнгөн медалийн эзэд боллоо. Тэмцээнд 14 орны 139 эрэгтэй, 50 эмэгтэй тамирчин оролцож байна. Монгол Улсаас энэ тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 8 тамирчны бүрэлдэхүүнтэй хоёр баг оролцож байгаа юм.

Турк улсын Измир хотод 2017 онд болсон гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний байлдааны тархалтын төрөлд манай улсын гал сөнөөгчид хүрэл медаль хүртсэн. Энэ амжилтаа өнөө жил шинэчиллээ.

0/1000