horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Бурхан багшийн шүтээн зурагт намтрыг ЮНЕСКО бүртгэж авлаа

post-img

ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хороо XI ерөнхий чуулган 11 дүгээр сарын 2-6-нд Индонез улсын Жакарта хотод хуралдлаа. Улс орнуудаас нэр дэвшүүлсэн 28 баримтат өвийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад бүртгэх эсэхийг уг чуулганаар хэлэлцэж, 10 улсын 21 өвийг бүртгэж, гэрчилгээг гардуулав. Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан багшийн шүтээн зурагт намтар” баримтат өвийг энэ жагсаалтад бүртгэсэн байна.

Бурхан багшийн шүтээн зурагт намтар бол Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалдаг, XIX зууны түүх, соёлын дурсгал юм. 28 х 22 см хэмжээтэй цаасан дээр шороон будгаар зурсан Бурхан багшийн намтар 34 цувралаас энэ бүтээл бүртдэг. Нэр нь үл мэдэгдэх XIX зууны Монголын бурханч лам үүнийг бүтээжээ. Тэр лам тус бүтээлдээ Бурхан багшийн урьд өмнө нь олон дүрд хувилан ёс зүй, үнэнч байдал, энэрэнгүй сэтгэл, ёс суртахууныг эрхэмлэх, зөв сэтгэл бий болгож байсан түүхийг уран сайхны аргаар дүрсэлжээ. Энэ бүтээлийг баримтат өв гэдгийг тогтоосон аж.

Энэ өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд шаардлагатай судалгааг Дүрслэх урлагийн музейн хамт олон хийжээ.

0/1000