horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Төв аймгийн тариаланчид хураасан ургацын хэмжээгээр улсдаа тэргүүллээ

post-img

Төв аймгийн тариаланчид өнгөрсөн хавар 140.042 га талбайд үр суулгаж, энэ намар 490.783 тонн үр тариа хураан авч, нийт ургацын хэмжээгээрээ улсдаа тэргүүллээ. Тус аймгийн тариаланчид сүүлийн 40 жилд ийм их ургац хураагаагүй аж.

Эндхийн тариаланчид зөвхөн үр тариагаар зогсохгүй, төмс, таримал тэжээлийн хэмжээгээр улсдаа манлайлжээ.

Улсын хэмжээнд хураасан ургацын хэдэн хувь нь Төв аймагт оногдох вэ?

  • Үр тарианы 23%,
  • Төмсний 56%,
  • Хүнсний ногооны 18%,
  • Тосны ургамлын 15%,
  • Таримал тэжээлийн 55%

Цээл сумын “Цээлийн хур” ХХК 2307 га талбайгаас 4276 тонн, Заамар сумын “Тосон-Овоот хайрхан” ХХК 2000 га талбайгаас 4600 тонн улаанбуудай хураан авчээ. Үүгээрээ эдгээр компани бусдыгаа хошуучиллаа.

Харин 1 га талбайгаас хураасан улаанбуудайн хэмжээгээр Эрдэнэсант сумын “Буянт төв” ХХК тэргүүлэв. Тус компани 1069 га талбайгаас 4276 тонн буюу 1 га талбайгаас 40 цн ургац хураасан байна. Сүмбэр сумын “Дийлэгч тэнгэр” ХХК 407 га талбайд улаанбуудайн үр үржүүлж, 1000 тонн ургац хураажээ.

Төмсний нийт ургацын хэмжээгээр Жаргалант сумын “Жаргалант шим газар” ХХК 200 га талбайгаас 3000 тонн төмс хураан авч тэргүүлэв. 1 га талбайгаас хураасан ургацаар Батсүмбэр сумын “Агро-Альфа” ХХК манлайллаа. Тус компани 35 га талбайгаас 980 тонн төмс хураав. Энэ нь 1 га-гаас 280 цн ургац хураасан гэсэн үг.

Хүнсний ногооны нийт ургацаар 167 га талбайгаас 3925 тн ногоо хураасан амжитаар Цээл сумын “Жаврай-Үр” ХХК түрүүлэв. Таримал тэжээлийн хэмжээгээр Аргалант сумын “Хосбэрс” ХХК 370 га талбайгаас 4500 тн тэжээлийн ургамал хураасан байна.

0/1000