НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 31 дүгээр бага хурал (COP31) өнөөдөр Туркийн Анталия хотод эхэлж, арваннэгдүгээр сарын 20 хүртэл үргэлжилнэ. Уулзалтад дэлхийн улс орнуудын удирдагчид, дипломатчид, эрдэмтэд болон байгаль орчны мэргэжилтнүүд оролцож, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга замыг хэлэлцэх юм.
Энэ удаагийн хурлаар дэлхийн дулаарлыг хязгаарлах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хурдасгах, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудал голлон хөндөгдөнө. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах асуудалд анхаарах аж.
Дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт арваннэгдүгээр сарын 11, 12-нд болох бөгөөд улс орнуудын уур амьсгалын зорилт, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
COP31 нь Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх чухал уулзалт юм.
Эх сурвалж: НҮБ, UNFCCC


