Дорноговь аймгийн Сайншанд суманд 2026.11.08-нд “Ерөнхий сайдаас асуу” уулзалт зохион байгууллаа. Ерөнхий сайд Н.Учрал энэ уулзалтын үеэр “Төрийн өмчит уул уурхайн 26 компанийг татан буулгаж, 69 тэрбум төгрөг хэмнэсэн. Цаашид төрийн өмчит компаниудын реформыг үргэлжлүүлнэ. Ирэх 2027.01.01-нээс төрийн өмчит компаниудын бүх захирлыг чөлөөлнө. Нээлттэй сонгон шалгаруулалтаар чаддаг, мэддэг хүнийг нь ажиллуулна” гэж мэдэгджээ.
2025 оны эхний хагас жилийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой толгой компани 86, охин компаниудыг оролцуулаад нийт 109 компани эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү, мэдээлэл, харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, биеийн тамир, спорт, соёл урлаг, гадаад харилцаа зэрэг 11 салбарт үйл ажиллагаа явуулж байв. 109 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын тоог үе шаттайгаар 20 хувиар цөөлж, 87 болгох боломжтой гэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тухайн үед ярьсан юм.

