“Ардчилсан намын онц их хурал 2026.11.14-ний өдөр зохион байгуулагдана” гэсэн мэдээллийг АН үгүйсгэв. Энэ тухай тус нам “Намын төв байгууллагуудаас онц их хурал зарлан хуралдуулах шийдвэр гаргаагүй. Уг хурлыг Ардчилсан намаас зарлаагүй болно. Иймд намын гишүүд, дэмжигчид та бүхэн баталгаагүй мэдээлэлд автахгүй байхыг хүсье!” гэж мэдэгдлээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай
