horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Амарсанаа: 2 ШТС энгийн АИ92, евро АИ92-ыг хольж сольж зарсан

post-img

Шатахууны шуурхай штаб өнөөдрийнхөө хэвлэлийн хурлаар ноцтой мэдээлэл өглөө.

Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа:

-2 болон 3 хошуугаар шатахуун түгээж байгаа ШТС-ын тоо өмнөх шалгалтын үеийнхээс 60 хувиар өссөн байна. ШТС-уудын 75 хувьд 30 хүртэлх автомашины дараалал үүсэж байгаа бол үлдсэн 25 хувьд 30-аас дээш автомашин дараалалд зогсож байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүх ШТС оочиргүй үйлчилж байна. Нийт ШС-ын 90% нь бензин.мн-д мэдээллээ оруулж байна.

Ерөнхийлөгч өнгөрсөн 7 хоногт холбогдох байгууллагуудын удирдлагыг дуудаж уулзан, тодорхой үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу нэрийг нь дурдах боломжгүй, 2 ШТС энгийн АИ92, евро АИ92 бензнийг хольж сольж зарсан нөхцөл байдал байгаа. Гэхдээ эцсийн байдлаар тогтоогдоогүй.

Тэнд байгаа шатахууны дээжээс авч, холбогдох судалгаа шинжилгээ хийгээд, дүгнэлт гарна. Энэ талаар ард иргэддээ нууж хаалгүйгээр мэдэгдэнэ. Хуулийн хариуцлага нэлээд хатуу гэдгийг аж ахуйн нэгжүүд анхаарч ажиллах ёстой.

0/1000