horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилжээ

post-img

Монгол Улсын иргэн Б, Д нар бусадтай бүлэглэн, Засгийн газрын нууц тогтоол, төрийн өндөр албан тушаалтны гарын үсэг, төрийн байгууллагын албан бичиг, тамга, хамтын ажиллагааны гэрээ зэргийг хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг онц их хэмжээгээр залилан мэхлэхийг завджээ. Тэдний хэргийг цагдаагийн байгууллага таслан зогсоож, саатуулан, шалгаж байна.

Тэд БНХАУ-ын нэр бүхий компанийн төлөөллийг хууран мэхлэх зорилгоор Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдсэн аж. Нэр бүхий төрийн өмчит үйлдвэрийн газар, БНХАУ-ын компани хооронд 300 сая ам.долларын үнийн дүнтэй ашигт малтмал худалдах, худалдан авах гэрээ байгуулах чиглэл өгсөн тухай хуурамч тогтоолд тусгажээ. Тухайн ТӨҮГ-аас түүхий эд нийлүүлэх баталгаа гаргасан албан бичиг болон хамтын ажиллагааны гэрээ зэргийг бас хуурамчаар үйлдэж, тэрийгээ хөрөнгө оруулагч хятадуудад харуулсан байна.

Д өөрийгөө ЗГ-ын гишүүн, зөвлөх мэтээр тэдэнд танилцуулж, итгэл үнэмшил төрүүлсэн гэнэ. Тэрээр төрийн байгууллагад албан уулзалт хийж буй мэтээр бусдыг хуурч, залилдаг ажээ.

0/1000