Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээллээс үзвэл улсын хэмжээнд 10-р сарын 27-ноос 11-р сарын 9-ний хооронд угаарын хийд 88 хүн хордож, эмнэлгийн тусламж авчээ. Тэдний 43% нь эрэгтэй, 57% нь эмэгтэй. Насаар нь авч үзвэл 43% нь 0-17 настай хүүхэд байв. Эмнэлэгт ирсэн хүмүүсийн 38%-ийнх нь биеийн байдал хүндэвтэр байжээ.
Угаарын хийд хордсон хүмүүсийн байршлыг харвал:
- Сонгинохайрхан дүүрэгт 33 хүн
- Чингэлтэй дүүрэгт 20 хүн
- Баянзүрх дүүрэгт 16 хүн
- Хан-Уул дүүрэгт 11 хүн
- Сүхбаатар дүүрэгт 3 хүн
- Баянгол дүүрэгт 2 хүн
- Архангай, Ховд аймагт 3 хүн

