horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Нийслэлийн албан татварыг 1% болголоо

post-img

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдөр ээлжит IX хуралдаанаараа нийслэл хотын албан татварын хэмжээг 1% болгож багасгалаа. Иргэдийн төлөөлөгчид хотын албан татварын хувь хэмжээг бууруулах нь аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг дэмжих, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг багасгах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтойг онцоллоо. Мөн хотын албан татварыг эцсийн хэрэглэгч буюу иргэд төлдөг учраас иргэдийн санхүүгийн ачааллыг тодорхой хэмжээнд хөнгөлнө гэсэн байр суурийг илэрхийлэв.

Түүнчлэн татварын хувь хэмжээг өөрчлөхдөө үйлчилгээний байгууллагуудын байршил, орлого, зардал зэрэг үзүүлэлтэд тулгуурласан судалгаа, тооцоог нарийвчлан хийх шаардлагатай гэж зарим төлөөлөгч үзэж байв.

Хэлэлцүүлгийн үр дүнд тогтоолын төсөлд редакцын засвар оруулж, саарал ус ашигладаг автомашин угаалгын үйлчилгээнд хотын албан татварыг нэг хувь, цэвэр ус бол хоёр хувиар ногдуулахаар тусгалаа. Тогтоолыг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх юм.

0/1000