horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Т.Даваадалайгийн өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ирсэнгүй

post-img

Нийслэлийн засаг даргын орлогч асан Т.Даваадалай, түүний дүү Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр (2026.11.11) нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 10:00 цагт эхэллээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-2, 18.6-2.3-т заасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байгаа юм.

Т.Даваадалайгийн өмгөөлөгчийн тулай өвчин хүндэрч, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хот руу эмчилгээнд явсан гэнэ. Н.Билгүүний 2 өмгөөлөгчийн 1 нь эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ руу эмчилгээнд явжээ. Т.Мөнхдалай, А.Ербол нарын өмгөөлөгч, Н.Билгүүний 1 өмгөөлөгч иржээ.

Т.Даваадалай 2 өмгөөлөгчтэй. Тэдний 1 нь энэ хэлэлцүүлэгт оролцох санал гаргаагүй аж. Нөгөө өмгөөлөгч нь урьдчилан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргасан юм байна. Н.Билгүүний өмгөөлөгч бас энэ хэргийг урьдчилан хэлэлцэх хүсэлт шүүхэд гаргажээ. Үүнийг шүүх хүлээж авсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаагаа улсын яллагч илэрхийлэв.

Урьдчилан хэлэлцэх хүсэлт гаргасан өмгөөлөгч нар хуралд ирээгүй, эрүүл мэндийн шалтгаантай байгаа гэсэн үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулахыг Н.Билгүүний өмгөөлөгч хүслээ. Т.Даваадалай шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргалаа. Үүнийгээ тэрээр шүүхэд нэмэлт баримт материал гаргаж өгөхөөр авчирсантайгаа холбон тайлбарлав.

Шүүгч уг хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх үү, хойшлуулах уу гэдгээ шийдэхээр түр завсарлалаа.

0/1000