Нийслэлийн засаг даргын орлогч асан Т.Даваадалай, түүний дүү Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр (2026.11.11) нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 10:00 цагт эхэллээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-2, 18.6-2.3-т заасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байгаа юм.
Шүүгч уг хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх үү, хойшлуулах уу гэдгээ шийдэхээр түр завсарлаад, үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Т.Даваадалайгийн өмгөөлөгчийн тулай өвчин хүндэрч, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хот руу 11-р сарын 12-нд Хөх хот руу эмчилгээнд явах аж. Тиймээс уг өмгөөлөгчийг өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцох боломжтой байсан гэж шүүгч үзлээ.
Н.Билгүүний 2 өмгөөлөгчийн 1 нь эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ руу 11-р сарын 11-нд буюу өнөөдөр эмчилгээнд явжээ. Тиймээс урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах өмгөөлөгч нарын хүсэлтийг шүүгч хүлээж авсангүй.
Т.Мөнхдалай, А.Ербол нарын өмгөөлөгч, Н.Билгүүний 1 өмгөөлөгч иржээ.
Т.Даваадалай 2 өмгөөлөгчтэй. Тэдний 1 нь энэ хэлэлцүүлэгт оролцох санал гаргаагүй аж. Нөгөө өмгөөлөгч нь урьдчилан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргасан юм байна. Н.Билгүүний өмгөөлөгч бас энэ хэргийг урьдчилан хэлэлцэх хүсэлт шүүхэд гаргажээ.
Ингээд өнөөдрийн хэлэлцүүлэгч Т.Даваадалай өмгөөлөгчгүйгээр оролцож байна.

