horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Заяабал: Төрийн санхүүг барьж буй хүмүүсийн алдааг гүйлгээ хийж буй мөчид нь шалгадаг болох шаардлагатай

post-img

“Төсвийн тухай хуульд Төв төрийн сан нь төрийн сангийн нэгдсэн дансыг дээрээс доош чиглэлтэй, босоо тогтолцооны хүрээнд удирдан зохион байгуулахаар, мөн хуулийн 36.2-т Төрийн сан нь тухайн шатны ЗДТГ, Захирагчийн ажлын албаны дэргэд байхаар заасан. Гэвч Төрийн сангийн албан хаагчид тухайн шатны ЗДТГ-ын бүтцэд хамаарч байна. Энэ нь Төрийн сангийн хяналтын чиг үүргийг хараат бусаар хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэн, төсвийн хэрэгжилтэд хяналт тавих, хуульд нийцээгүй гүйлгээнээс татгалзах, санхүүгийн сахилга бат, зохистой удирдлагыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байна.

Төрийн сангийн нэгдсэн дансны өнөөгийн загвар олон улсын жишигт нийцэж байгаа ч төсвөөс гадуурх арилжааны банк дахь мөнгөн хөрөнгийн зарлагад тавих хяналт хангалтгүй байна. Төрийн сангийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолт, чиг үүрэг, ажлын ачаалал харилцан адилгүй байна. Цахим системээр олгосон эрх, бодит ажил үүргийн хуваарилалт хоорондоо бүрэн уялдаагүй байна. Бүтэц, орон тоо, чиг үүрэг, эрх хэмжээ, хариуцлагыг нэгдсэн бодлогоор шинэчлэх шаардлагатай байна” гэж Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг УИХ-ын Төсвийн байнгын хороонд өнөөдөр Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав танилцуулав.

Аудитад 2023-2025 оны үйл ажиллагааг хамруулан, Төрийн сангийн тогтолцоо, эрх зүйн орчин, хүний нөөц, цахим системийн удирдлага, төсвийн санхүүжилт, төлбөр тооцоо болон дотоод хяналтын хэрэгжилтийг үнэлжээ.

УИХ-ын гишүүн Б.Заяабал “Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох сонсголын үеэр бодит цагийн горимд аудит хийдэг тогтолцоо нэвтрүүлнэ гэж ярьж байсан ч өнөөдрийг хүртэл үр дүнтэй хэрэгжүүлж чадаагүй байна. Үндэсний аудитын газар төрийн санхүүг барьж буй хүмүүсийн алдаа, дутагдлыг гүйлгээ хийж буй мөчид нь шалгадаг технологи болон олон улсад нэвтэрсэн арга, аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатай” гэж анхааруулав.

0/1000