БОУАӨЯ, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах, идэш тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өвөлжилтийн нөхцөлийг дэмжих зорилгоор биотехникийн арга хэмжээ авч эхэллээ. Нөмрөгт өнгөрсөн намар дэгдсэн түймэрт нийт талбайн 76.4 хувь буюу 504,960.4 га газар өртсөн. Үүнээс амьд үлдсэн амьтдад өвс тэжээл тавьж өгөхөд зориулан Засгийн газар 629 сая төгрөг зарцуулахаар болсон юм.
Амьтдад өвс, тэжээл тавьж өгөх нь идэш тэжээлийн хүртээмжийг сайжруулах, өвлийн улиралд амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх, байгалийн нөхөн сэргэх үйл явцад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой. Биотехникийн арга хэмжээг цаашид үе шаттай үргэлжлүүлж, зэрлэг амьтдын амьдрах орчны хамгаалалт, биологийн олон янз байдлыг хадгалах чиглэлээр ажиллах юм байна.

