horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

АН: Шахмал түлшинд хүн угаартсанд “Тавантолгой түлш” буруутай гэж дээд шүүх дүгнэсэн

post-img

АН пүрэв гараг бүр хийдэг 4/11 мэдээллийн цагаараа өнөөдөр Улаанбаатар хотын утааны асуудлыг хөндлөө.

Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир:

-Нийслэлийн МАН-ын даргаар нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва сонгогдсон. Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг зүйлийг хүчээр зөрчиж, МАН-ын цагаан байрнаас түүнийг томилсон.

Өнгөрсөн хугацаанд 900 гаруй иргэн сайжруулсан нэртэй шахмал түлшинд угаартаж нас барлаа. Үүнд хэн хариуцлага үүрэв. Энэ ямар Халх голын дайн уу. Орос-Украины дайн уу?

Монгол Улсын иргэдийн эрх ашгийг үл огоорч, 900 гаруй хүнээ угаартуулж алсан гэсэн үг. Хэвлэлээр бие биенийхээ мууг дуудаад дуусах уу?

2019 онд Толгойтод, дараа нь Налайхад сайжруулсан түлшний үйлдвэр барьсан. Бидэнд 2 ихнаяд төгрөгийн өр үлдээгээд Толгойтын үйлдвэр хаагдсан. Одоо Хятадаас нүүрс оруулж ирж, бизнес хийж байна. Энийг бизнес гэж хэлэхгүй юм бол стандартын ганц үйлдвэр яагаад бариагүй юм бэ? Одоо үйлдвэр барих юм гэнэ ээ. 900 хүний амиар туршилт хийчхээд.

Нийслэлийн МАН-ын амласан мөрийн хөтөлбөрүүд хэрэгжих боломжгүй. 1.6 ихнаядаар төсөв танаж байна. Трамвай, хурдны зам, метро танагдаж байгаа. Ингээд Улаанбаатар хотын суурь 2 асуудал хэвээрээ үлдэж байна.

Энэ жил Улаанбаатарт 1 л хүн угаартвал тэр нь нийслэлийн засаг дарга, МАН-ын дарга Б.Пүрэвдагва таны хариуцлага байх болно шүү.

Хуульч Н.Ариунболд:

-Аль нэгэн улс төрийн хүчний сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс доогуур үнэлэгдэх хэмжээнд монгол хүний амь орсон байна. 2019 оноос сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн. Тэр үед эрх баригчид “Түлшээ буруу түлсний улмаас угаартаж байгаа. Өмнө нь ч нүүрсээ буруу түлдэг байсан биз дээ” гэсэн. Ингээд иргэд өөрсдийгөө буруутай гэж бодсон.

Тэр дундаас 1 иргэн үүнийг Эрүүгийн цагдаагийн албанд хандсан ч хаасан. Тэгэхээр нь иргэний журмаар явсан. 2026.05.05-нд УДШ “Үүнд иргэн буруугүй. “Тавантолгой түлш” компани буруу үйлдвэрлэл явуулсан. Хохирлыг нь нөхөн төл” гэдэг шийдвэр гаргасан. Бүтэн 6 жил цагдаа, шүүхээр яваад 520 сая төгрөг эмчилгээний төлбөрт гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн.

Угаартсан хүн 4-5 цаг ухаан алдаж унан, хөдөлгөөнгүй 4-5 цаг хэвтдэг. Ингэхэд нэг талаа дарж удаан хэвтсэний улмаас тэр талдаа цус гүйхээ больж, үхэждэг. Энэ хүний хөл ийм болж (Хөлийнх нь зургийг харуулав), хөгжлийн бэрхшээлтэй болсон. Хүүхэд нь угаартаж нас барсан.

Стандарт, техникийн зохицуулалт гэж байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл сайжруулсан, шахмал түлшний техникийн зохицуулалт байхгүй. Үүнийг ЗГ батлах ёстой байдаг. Өнөөдрийг хүртэл батлаагүй. Үүнд ЗГ, нийслэлийн удирдлагууд, МАН хариуцлага хүлээх ёстой.

0/1000