Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Нэгдсэн хяналтын төвд 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 81 айлаас угаарын хий нэмэгдсэн тухай мэдээлэл иржээ. Тэгвэл өнгөрсөн шөнө буюу 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө нийт 114 айлаас ийм дуудлага ирсэн байна. Эдгээр айлд 342 хүн амьдардаг аж. Тус төв тэдний эрүүл мэнд, амь насыг угаарын аюулаас сэргийлжээ.
Гадаа хүйтрэх тусам айлуудаас ирэх угаарын хийтэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж, иргэд угаартах эрсдэл тэр хэрээр өсөж буй аж. Иргэд угаарын хийтэй холбоотой дуудлага өгөх бол 7011 9410 дугаарын утсанд холбогдоорой.

