horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

МҮБХ: Бүх шатны барилдаанд бөхчүүдэд гар арчих дадал хэвшүүлнэ

post-img

“Чингис хаан“ цомын төлөөх барилдааны үеэр Төрийн тусгай албаныхан савтай усанд алчуур дүрэн, шөвгийн 4 бөхийн гарыг арчуулжээ. Энэ талаар үзэгчид янз бүрийн яриа гаргаж байгаа юм.

Үүнд Монголын үндэсний бөхийн холбоо “Монгол үндэсний бөх бол олон зууны турш бидэнд уламжлагдан ирсэн үнэт өв соёлын нэг. Нийгмийн хөгжил, ца үетэйгээ нийцэн хөгжих ёстой. Үндэсний бөхийн барилдаан 6-8 цаг завсарлагагүй үргэлжилж, бөхчүүд хүчээ шавхан (давхар золгох, тэгш барилдаанд шуудагны барьцтай) барилдаж байгаа энэ үед ариун цэвэрт зайлшгүй анхаарах шаардлагатай.

МҮБХ энэ жилийн Улсын баяр наадмаас эхлэн амжилттай барилдсан бөхчүүдийг үзэгч олон нийт болон барилдаан хамтран зохион байгуулагчидтай барилдааны дараа гар барин талархал илэрхийлэхэд нь ариутгалын бодисоор гарыг нь арчуулж байгаа. Энэ нь тухайн бөхийг болон бусдыг ч таагүй байдалд оруулахгүй, зайлшгүй шаардлагатай ахуйн соёлын нэг.

МҮБХ Монгол бөхийн өргөө болон бусад заал танхимын (орон нутагт зохиогдох барилдаануудад) бүх шатны барилдаанд гар арчих дадал хэвшүүлнэ” гэж мэдэгдлээ.

0/1000