horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Улаангомын шатсан захын 259 түрээслэгчид 5 тэрбум төгрөгийн дэмжлэг олгожээ

post-img

Увс аймгийн төв Улаангомын “Шинэ-Улаангом” зах 2025.11.25-нд шатсан. Уг захын 300 гаруй түрээслэгчийн асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газар 2026.01.28-нд “Хөрөнгө гаргах тухай” 30 дугаар тогтоол гаргаж, 5 тэрбум 660 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлж, гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн тухай өнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ЗГХЭГ-ын дарга танилцууллаа. Хохирсон иргэдэд холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тус сангаас 20 сая хүртэлх төгрөгийг 48 сарын хугацаатай, эргэн төлөх нөхцөлтэй олгожээ. Уг мөнгийг улсын төсөвт буцааж төвлөрүүлнэ гэж Б.Энхбаяр сайд танилцуулав.

Одоогоор нийт 259 иргэнд 5.017.577.123 төгрөгийн дэмжлэгийг хоёр үе шаттайгаар бүрэн олгожээ. Шатсан захыг дахин барих зорилгоор Увс аймаг 2026 оны төсөвт 3 тэрбум төгрөг суулгасан. Хүмүүсийн улаан гэж нэрлэдэг 3000 ам метр талбайтай “Шинэ-Улаангом” захыг барихад Ерөнхий сайдын багцаас 3 тэрбум төгрөг гарган, “Ус-Орчин” ХХК барьж, 2014.02.24-нд ашиглалтад оруулжээ. Татвар төлөгчдийн мөнгөөр барьсан энэ зах шатсан ч Увс аймгийн ИТХ дахиад татварын мөнгөөр шинэ зах бариулж байна.

0/1000