Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Архангай аймгийн Өгийнуур суманд бороо орж байна

Архангай аймгийн Өгийнуур суманд бороо орж байна

Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээллээр 11-р сарын 12-ны 08:00 цагаас 13-ны 08:00 цагийн хооронд баруун аймгуудын нутгийн хойд хагас, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0-17 мм цас оров. Үүнээс хамгийн их цас Хөвсгөлийн Шинэ-Идэрт оржээ. Тус суманд 17 мм зузаан цас дарлаа. Завханы Баянтэс суманд 12 мм цас орсон байна.

Өнөө өглөөний байдлаар Увс аймгийн Цагаанхайрханд 38 см, Завхан аймгийн Сонгинод 24 см, Тэсэд 23 см, Баянтэсэд 21 см, Түдэвтэй, Баянхайрханд 20 см, Увс аймгийн Баруунтуруунд 18 см, Малчинд 17 см цасан бүрхүүл тогтсон байна.

Тэгвэл өнөөдөр (2026.11.13) өглөөний 08:00 цагийн байдлаар доорх газруудад бороо, цас орж байна.

Бороо орж байгаа сум:

  • Архангай аймгийн Өгийнуур сум

Цас орж байгаа аймаг, сум:

  • Архангай аймгийн Жаргалант, Тариат, Төвшрүүлэх, Хайрхан, Хангай, Хотонт, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Цэцэрлэг сум
  • Баян-Өлгий аймгийн Баяннуур, Ногооннуур, Улаанхус, Өлгий сум
  • Булган аймгийн Баян-Агт, Бугат, Булган, Бүрэгхангай, Могод, Сайхан, Хутаг-Өндөр сум
  • Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Дөрвөлжин, Завханмандал, Идэр, Тэлмэн, Тэс, Улиастай, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан
  • Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сум
  • Увс аймгийн Баруунтуруун, Малчин, Улаангом, Ховд, Хяргас, Өмнөговь сум
  • Хөвсгөл аймгийн Баянзүрх, Бүрэнтогтох, Галт, Жаргалант, Их-Уул, Мөрөн, Рашаант, Тариалан, Тосонцэнгэл, Түнэл, Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган сум
0/1000