Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Д.Батлут: Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа

Д.Батлут: Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа

Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр энэ тухайгаа “Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй. Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа. Сайдын хувьд хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хүндээ ойр, хүнийг төв болгож ажиллав.

Монгол ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Засгийн газрын гишүүд, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлье!” гэж мэдэгдлээ.

Түүний оронд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярыг шилжүүлэн томилох бололтой.

0/1000