Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Б.Найдалаа: Ирэх онд эрчим хүчний салбарт дорвитой шинэ хөрөнгө оруулалт хийгдэхгүй

Б.Найдалаа: Ирэх онд эрчим хүчний салбарт дорвитой шинэ хөрөнгө оруулалт хийгдэхгүй

Монгол Улсын 2027 оны төсвийг УИХ өнөөдөр баталлаа. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний сайд дараах мэдээллийг сэтгүүлчдэд өгөв.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа:

-Эрчим хүчний салбарт нийт 479 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Үүний 261 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтын зардал. Монгол Улсын эрчим хүчний салбарт үүсээд байгаа асуудлууд, тухайлбал шугам сүлжээ, их засвар, станц болон дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд энэ хэмжээний төсөв үнэхээр хангалтгүй.

Нөгөө талаас “Оюутолгой”-н ногдол ашгаас санхүүжүүлэхээр дорвитой төсөв хэлэлцэж байсан ч холбогдох хуулийн төслийг буцаан татсан. Мөн улс төрийн шалтгаанаар үндэслэлгүйгээр татан авсан асуудал бий. Үндсэндээ 261 тэрбум төгрөг бол эрчим хүчний салбарын хэрэгцээ шаардлагыг хангахад үнэхээр хангалтгүй гэдгийг дахин хэлмээр байна.

Ингээд харахад өмнө нь хэрэгжиж байсан ажлуудын ихэнх нь үргэлжлүүлэх шинжтэй байна. Ирэх онд эрчим хүчний салбарт дорвитой шинэ хөрөнгө оруулалт хийгдэхгүй. 10 аймагт хэрэгжиж байсан станцын төслийн нийт төсөв 350 тэрбум төгрөг байсан. Ирэх онд 150 тэрбум төгрөг төсөвлөхөөр төлөвлөсөн. Гэвч шүүмжлэл дагуулсны улмаас уг төсвийг батлуулж чадаагүй. Үүний улмаас 10 аймагт хэрэгжиж байсан төсөл зогсох нөхцөл байдал үүссэн гэсэн үг. Тиймээс ирэх жил эрчим хүчний салбарт шинэ төсөл, хөтөлбөр бараг хэрэгжихгүй нь.

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлттэй холбоотой асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг 100-500 өрхийн хэрэглээ болон 10 мянгаас дээш хэрэглээтэй өрхүүдтэй холбоотой нөхцөл байдалд үндэслэн гаргасан байна. Шөнийн цахилгааны хөнгөлөлт эдэлж байгаа өрхийн бодит тоо 289 мянгад хүрсэн. Энэ нь нэг талаас хөнгөлөлт эдэлж буй өрхийн тоо нэмэгдсэнтэй холбоотой. Мөн нийт иргэдэд хүртэх хөнгөлөлтийн хэмжээ нэмэгдэж, агаарын бохирдлыг бууруулахад үзүүлэх нөлөө нь ч өссөн.

0/1000