Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

З.Мэндсайхан: Төрийн тусгай болон захиргааны албан хаагчдын цалинг 20%-иар нэмнэ

З.Мэндсайхан: Төрийн тусгай болон захиргааны албан хаагчдын цалинг 20%-иар нэмнэ

УИХ өнөөдөр Монгол Улсын 2027 оны төсвийг баталлаа. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Сангийн сайд З.Мэндсайхан:

-Засгийн газар 2027 оныг төсвийг өргөн барихдаа иргэдийнхээ орлого, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлттийг иргэддээ бодитоор мэдрүүлэхэд чиглэсэн. Үүнийг өнөөдөр УИХ баталлаа.

Иргэдийн орлогыг хамгаалах бодлогын хүрээнд 2026 оны төсвийн тодотголоор ахмадуудын тэтгэврийг 11-р сарын 1-нээс эхлэн 100-300 мянгаар нэмэгдүүлсэн суурь тэтгэвэр олгож эхэлсэн. 2027.01.01-нээс эхлэн тэтгэврийг дахин 10 хувиар нэмнэ.

Үүний үр дүнд дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөг болно. 11-р сарын 1-нээс эрүүл мэндийн салбарынхны цалинг 20 хувиар нэмж, боловсролын салбарынхантай адил түвшинд хүргэсэн. Мөн төрийн үйлчилгээний салбарынхны цалинг 50 хувиар нэмсэн.

Төрийн нийт албан хаагчдын цалинг 2027.04.01-нээс эхлэн 10 хувиар нэмнэ. Төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэхээр Засгийн газар төсөвт тусгасныг УИХ баталлаа.

0/1000