Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

С.Амарсайхан: Хар тамхины сүлжээнийхэн нөлөө бүхий хүмүүсийг хүүхдүүдээр нь барьцаалсан байна

С.Амарсайхан: Хар тамхины сүлжээнийхэн нөлөө бүхий хүмүүсийг хүүхдүүдээр нь барьцаалсан байна

УИХ-ын гишүүн С.Амарсайхан өнөөдөр сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.

-Хар тамхины хэрэгтэй холбоотой сонсгол хийхээр болсон. Удахгүй товлох ёстой. Түүнээс өмнө ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсны хувьд хаалттай мэдээлэл өгсөн.

Хар тамхины хянан шалгах ажилд нөлөөлж байгаа, хаацайлдаг албан тушаалтнууд байна. Энэ хэрэг өөрөө сүлжээнд орсон. Гаднаас нийлүүлдэг. Хүүхэд багачуудыг онилдог сүлжээ ч байна. Нөлөө бүхий хүмүүсийг хүүхдүүдээр нь барьцаалсан байна. Үйл ажиллагаа бизнесээр нь барьцаалж байна.

Тиймээс энэ ялын бодлогоо өөрчлөх ёстой. Хүүхдийг эмчилж, нийгэмшүүлж хар тамхинаас гаргахын оронд яллаад байж болохгүй. Харин хүүхдүүдийг оруулдаг, нөлөөлж байгаа албан тушаалтнууд, гадаадаас хар тамхи оруулж ирдэг хүмүүст хатуу хариуцлага хүлээлгэх ёстой.

“Ил ярьж болохгүй. Сурталчилгаа болно” гэсээр Монгол Улсыг хар тамхинд живүүлж байна. Энэ асуудлыг таслан зогоохгүй бол 3 жилийн дараа “Ирээдүй” гэж ярих хэрэггүй болно.

Монгол Улсын дотоод аюулгүй байдалд анхаарч, нэг мөр тодорхой болгох хэрэгтэй. Өөрсдөө арьсаа л хамгаалж байна.

-Улсын хилээр орж ирсэн гадаад иргэдийн мэдээлэл устсан гэдэг. Тэр юу болсон бэ?

-Монгол Улсын хилээр 2024 оны 2-р сард орж ирсэн гадаадын иргэд, тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан. Систем нь ажиллагаагүй болсон байдаг. Энэ мэдээллийг устгах ямар шаардлага хэнд байгаа юм. Араас нь тодруулах зүйл их байна. Энэ талаар Гадаад бодлого, аюулнй байдлын байнгын хороонд ярьж, үүнийг ил тод болгох ёстой.

–Таныг огцруулах үед ШШГЕГ-ын дарга А.Намсаманд зэрэг бусад албан тушаалтнуудыг бас чөлөөлөх шийдвэр гарсан ч хэрэгжүүлээгүй байгаа. Та үүнд юу хэлэх вэ?

-1 ч хүн чөлөөлөгдөөгүй байгаа. Үүний цаана асар том шалтгаан бий. Саяны ярьж байгаа энэ асуудлуудтай холбоотой. ШШГЕГ-ын дарга А.Намсаманд зэрэг нэг ч хүн чөлөөлөгдөөгүй байгаа нь улс төрийн шалтгаантай. Хар тамхи, хууль бус алт олборлолт, хил гаалиар орсон гадаад дотоодын иргэдийн орж гарсан мэдээлэл устсан зэрэг ноцтой зүйл ард нь байгаа.

0/1000