Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эг голын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн болон Байгаль нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүрчээ. Судалгааны үр дүнг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл Ерөнхий сайд Н.Учралд танилцууллаа.
Монгол, Орос хоёр улсын байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нар 2024 оны есдүгээр сарын 3-нд Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд Эг голын УЦС-ын төсөл Байгаль нуур, Сэлэнгэ мөрөнд хэрхэн нөлөөлөхийг судлах Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан ажлын хэсгийг байгуулсан юм.
Хоёр улсын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд хоёр жилийн хугацаанд судалгаа хийж, төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр барьж, ашиглах боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлтэд зарчмын хувьд хүрсэн байна. Хамтарсан ажлын хэсэг судалгааны урьдчилсан дүгнэлтээ энэ сарын 19-нд ОХУ-ын Засгийн газарт албан ёсоор танилцуулж, холбогдох баримт бичгийг гардуулах юм.

