Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Айлууд угаасан нүүрсээр хийсэн түлш авах сонирхолтой байна

Айлууд угаасан нүүрсээр хийсэн түлш авах сонирхолтой байна

“Тавантолгой түлш” ХХК шахмал түлшээ нийслэлийн 7 дүүргийн бүх хороонд гэрээт 448 цэгээр худалддаг. Шахмал түлшний хамгийн алслагдсан цэг нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 6, 7 дугаар хэсэгт бий. Борлуулалтын 264 дүгээр цэг Улаанбаатар хотоос 78 км зайтай. Ийшээ жолооч нар 2 хоногт нэг удаа түлш тээвэрлэдэг юм байна.

Тус хороонд шахмал түлшний борлуулалтын 12 цэг ажилладаг. 6 дугаар хэсгийн борлуулалтын цэгээс 180 айл шахмал түлш авдаг аж. Энэ цэг 2 хоног тутамд 10 тонн түлш татан авдаг.

“Тавантолгой түлш” ХХК 2026-2027 оны өвөл угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр үйлдвэрлэсэн шахмал түлш, мидлингээр хийсэн хагас коксон түлш айлуудад нийлүүлж байна. Айлууд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн түлш авах сонирхолтой байна. Энэ нь илүү илчлэгтэй гэнэ.

0/1000