Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Ормузын хоолойд хоёр нефть тээвэрлэгч хөлөг минад өртөж, дэлбэрчээ

Ормузын хоолойд хоёр нефть тээвэрлэгч хөлөг минад өртөж, дэлбэрчээ

Ираны Исламын хувьсгалт гвардийн корпусын Тэнгисийн цэргийн хүчин Ормузын хоолойн өмнөд хэсэгт зөвшөөрөлгүй маршрутаар нэвтрэхийг завдсан нефть тээвэрлэгч хоёр хөлөг далайн минад өртөж, хүчтэй дэлбэрсэн гэж мэдэгджээ.

Тус байгууллагын ням гарагт Sepah News мэдээллийн сувгаар нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, хөлгүүд таних систем болон GPS төхөөрөмжөө унтрааж, АНУ-ын армийн дэмжлэгтэйгээр далдуур нэвтрэхийг оролдсон байна. Тэдгээрийн нэг нь хоёр сая гаруй баррель газрын тос тээвэрлэж явсан супер танкер байсан бөгөөд дэлбэрэлтийн дараа гал авалцаж, Персийн булангийн өмнөд хэсэгт живсэн гэж Ираны тал мэдээлжээ.

Ираны тал тухайн бүсэд байрлуулсан далайн мина болон живсэн хөлгийн үлдэгдлээс болгоомжлохыг загас агнуурын завьнуудад анхааруулсан байна. Мөн нефть тээвэрлэгч хөлгүүдийн эзэд, багийнхан болон тээврийн компаниудад хориглосон бүсэд нэвтрэхгүй байхыг сануулж, хориг зөрчсөн бусад хөлөг ч мөн адил хувь заяатай тулгарна гэж сүрдүүлжээ.

Гэхдээ энэ мэдээллийг одоогоор Ираны тал дангаар мэдэгдсэн бөгөөд хөлгүүдийн нэр, харьяалал, дэлбэрэлтийн нөхцөл байдлыг бие даасан эх сурвалж баталгаажуулаагүй байна.

0/1000