Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

SAIL компани Тавантолгойгоос 1 тн нүүрс авч, гангийн үйлдвэртээ туршиж байна

SAIL компани Тавантолгойгоос 1 тн нүүрс авч, гангийн үйлдвэртээ туршиж байна

Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн SAIL компани худалдан авахаар сонирхож буй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуутай 2026.04.16-нд Энэтхэгийн ЭСЯ-ны улс төр, худалдаа хариуцсан II нарийн бичгийн дарга Сүкбир, БНЭУ-ын “Steel Authority of India limited” (SAIL) компанийн төлөөлөгчидтэй уулзан, Тавантолгойн нүүрсийг туршиж үзэх хүсэлт тавьсан юм.

Уг хүсэлтийг хүлээн авч, Тавантолгойн коксжих нүүрснээс 1 тонныг дээж болгон авч, Энэтхэг улс руу SAIL компанид илгээжээ. Тус компани Тавантолгойн нүүрсийг лабораторид шинжлэн, гангийн үйлдвэртээ хэрэглэж болох эсэхийг туршиж байна.

БНЭУ ган үйлдвэрлэлээр БНХАУ-ын дараа, Дэлхийд 2-рт ордог. SAIL үйлдвэрлэдэг гангийн хэмжээгээр улсдаа тэргүүлдэг, төрийн өмчит компани аж. Тус компани жилдээ 17 сая тонн коксжих нүүрсийг үйлдвэртээ ашигладаг. Үүний 85%-ийг АНУ, Австрали, Индонез зэрэг улсаас импортолдог юм байна.

Энэтхэг бол гадаадаас коксжих нүүрс авдаг улсын нэг. 2025 онд нийт 65.01 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Энэ өмнөх оныхоос 14.25%-иар өссөн үзүүлэлт юм. Үүний 40 орчим хувийг Австрали нийлүүлжээ.

2026 оны эхний 4 сарын байдлаар Энэтхэгийн коксжих нүүрсний импорт 21.45 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 4.43%-иар өссөн байна.

0/1000