Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

11.130 тн төмс, 3091 тн мах нөөцлөөд байна

11.130 тн төмс, 3091 тн мах нөөцлөөд байна

Улаанбаатар хотын хүн амын 2027 оны өвөл, хаврын хэрэгцээнд зориулан, 12 мянган тонн ногоо, 15-20 мянган тонн мах нөөцлөхөөр Засгийн газар шийдвэрлэсэн. Уг нөөцийг хэрхэн бүрдүүлж буйг Ерөнхий сайд Н.Учрал 2026.11.14-нд шалгаж, “Дельтафүүдс”, “Дөмөг хүнс” компанид очлоо.

Өнөөдрийн байдлаар 80 гаруй аж ахуйн нэгж, ногоочноос 11.130 тонн төмс, хүнсний ногоо аваад байна. Энэ нь нөөцлөх ногооны 92.8%.

2026 оны улсын төсвийн тодотголоор 120 тэрбум төгрөг суулгаж, стратегийн болон гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг төр худалдан авч нөөцлөхөөр шийдвэрлэсэн. Нөөцийн махыг арилжааны банкны хөнгөлөлттэй зээл, аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө, бонд гэсэн гурван сувгаар бэлтгэж байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкнаас 13 аж ахуйн нэгжид нийт 86.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй санхүүжилт олгож, мах бэлтгэх хяналтын гэрээ байгуулжээ. 

Одоогоор 3091 тонн мах нөөцлөөд байна. Өнгөрсөн хавар нөөцийн махны дутагдаж, зарим аж ахуйн нэгж орон нутгаас бус захаас мах бөөндөн авч нөөцөлсөн, бэлтгэсэн махаа зах зээлд бүрэн гаргаагүй зэрэг хариуцлагагүй алдаа гаргасан юм. Үүнийг давтах ёсгүйг Ерөнхий сайд анхааруулав.

0/1000