Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Эх газрын сийлбэрчид “Тэнгисийн үнсэлт”-ийг далайн улсуудад харууллаа

Эх газрын сийлбэрчид “Тэнгисийн үнсэлт”-ийг далайн улсуудад харууллаа

Испани улсын Торрехон-де-Ардос хотод 11-р сарын 7-13-ны хооронд зохион байгуулсан “International Ice Festival-5th Edition” олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд Монгол Улсын сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар “Тэнгисийн үнсэлт” бүтээлээрээ түрүүллээ. 5 дахь удаагийн энэ тэмцээнийг далайн ертөнц гэсэн сэвдээр зохион байгуулсан аж. Энэ тэмцээнд 14 улсын 22 сийлбэрч, нийт 10 баг оролцож, 11-р сарын 14-нд шилдгүүдээ шалгаруулжээ.

Баг бүр 5х5 метр талбайд тус бүр нь 125 кг жинтэй 25 мөсөн блок өгчээ. Үүгээр сийлбэрчид 7 өдөрт бүтээлээ туурвисан аж. Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар далайн амьтад, усан доорх ертөнц, домгийн амьтдыг дүрсэлсэн байв. Тэд бүтээлдээ хүн ба усан ертөнцийн холбоог медуз, шүрэн хад, усан доорх амьдралаар илэрхийлсэн байна.

Монголын уран бүтээлчид Испанид болдог энэ тэмцээнд 2 дахь удаагаа түрүүлсэн нь энэ юм. 2024 онд болсон “International Ice Festival-3th Edition” тэмцээнд тэд “Алиса: Гайхамшигт аялал” бүтээлээрээ алтан медаль хүртэж, үзэгчдийн нэрэмжит шагнал авсан юм. 

0/1000