Ерөнхий сайдын 2026.11.12-нд 255 дугаар захирамж гаргаж, Өвөрхангай аймгийн засаг даргаар Төмөр-Уяагийн Жамбалцэрэнг томиллоо. Тэр өнөөдөр (2026.11.16) тамгаа албан ёсоор хүлээн авч, ажилдаа оров.
Өвөрхангай аймгийн ИТХ 2026.11.11-нд хуралдаж, МАН-ын бүлгээс санал болгосон Т.Жамбалцэрэнг төлөөлөгчдийн 86.1 хувийн саналаар аймгийн засаг даргаар томилуулахаар Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн юм.
Төмөр-Уяагийн Жамбалцэрэн Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1986 онд төрсөн. Ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.

Эзэмшсэн боловсрол:
- 1994-2004 онд Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын ерөнхий боловсролын I сургуульд бүрэн дунд боловсрол,
- 2004–2008 онд МУИС-д социологич, нийгэм судлалын багш,
- 2010-2014 онд МУИС-д бизнесийн удирдлагын магистр (MBA),
- 2012-2014 онд Австрали улс, Ньюкаслын Их Сургууль (University of Newcastle)-д Нийгмийн өөрчлөлт ба хөгжил, олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр,
- 2017-2025 онд ШУТИС-д сенежментийн ухааны доктор,
- 2025 оноос Япон Улс, Рицүмэйкан Их Сургууль (Ritsumeikan University)-д бодлого судлалын ухааны докторын зэрэг горилж байна.
Ажилласан байдал:
- 2009 онд Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хөрөнгө оруулалт, төслийн хэлтэст мэргэжилтэн,
- 2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга,
- 2010-2012 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ахлах ажилтан,
- 2015-2016 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх,
- 2016-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны захирал,
- 2018-2020 онд ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
- 2019–2020 онд ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч,
- 2020-2026 онд ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга.

