Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн Тагийн оройд 11-р сарын 13-ны өдрөөс эхлэн 50-70 см зузаан цас оржээ. Үүний улмаас зам, даваа хаагдаж, уулан дээр өвөлжиж байсан 2 айл цасанд боогдсон байна.
Тэдгээр айл 11-р сарын 15-ны өдрийн 11:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангид хандаж, уулнаас буухад туслахыг хүсжээ. Үүний дагуу Аврах анги, Мэргэжлийн анги хамтран, малчин Г гэх 55 настай, эрэгтэй, О гэх 55 настай, эмэгтэй, Б гэх 31 настай, эрэгтэй нарыг 1400 бог малтай нь 11-р сарын 16-ны өдрийн 10:09 цагт уулнаас буулгасан байна. Үүний дараа 34 настай, малчин Б гэх айлыг 700 бог малтай нь 12:00 цагт нүүлгэж, уулнаас бэлд хүргэв. Эднийх дөнгөж төрөөд 16 хонож буй хүүтэй юм байна.

