Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн дэргэдэх “High Tech” сайн дурын клубийн оюутнууд шулуун цагаан зураас дагаж уралддаг тэмцээнийг 2009 онд санаачлан сургуулийн хүрээнд зохион байгуулсан юм. Энэ тэмцээн өнөөдрийн Автомат Робот тэмцээний эхлэл болжээ. Тус тэмцээн 2012 оноос өргөжиж, ШУТИС-ийн МХТС, КТМС, МИС, ҮТДС мөн Батлан Хамгаалахын Их Сургууль гэсэн таван сургуулийн 13 багууд оролцож байв.
2014 оны 5-р сараас эхлэн тэмцээнийг их, дээд сургууль, коллежийн оюутны ангилал болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ангилал гэж хоёр ангиллаар зохион байгуулах болсон.
Түүнчлэн 2016 оноос эхлэн “Робот Сонирхогчдын Робокон Нийгэмлэг” ШУТИС-МХТС-ийн захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран нийслэл хот болон хөдөө орон нутгийн робот сонирхогчдыг өргөнөөр хамруулан тойрог замын уралдаан, шулуун замын уралдаан, робот хөл бөмбөг, шоо цуглуулагч робот гэсэн дөрвөн төрлөөр тэмцээнийг зохиодог болсноор өнөөгийн байдлаар 60 гаруй ерөнхий боловсролын сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон их сургуулийн 400 гаруй оюутан сурагчид жил бүр оролцон мэдлэг чадвараа сорин уралддаг болоод байна.
Хүүхэд, залуусыг олон улсын тэмцээнд оролцуулах зорилгоор тэмцээний төрлийг жил ирэх тусам нэмэгдүүлсээр ирсэн. Тухайлбал: 2018 онд “Робот рейс” (Robot Race), 2023 онд “Микромауз”, 2024 онд “Автомат дрон”, 2025 онд “Микролион лего” төрлүүдийг шинээр нэмжээ. 2026 оны 11 дүгээр сарын 14-15 өдрүүдэд Автомат Робот-2026 намрын тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар хот болон Өвөрхангай, Дархан-Уул, Хэнтий, Өмнөговь, Сэлэнгэ, Дорноговь, Орхон аймгуудаас зорин ирсэн 16 их сургууль, коллеж, 44 ерөнхий боловсролын сургуулийн 298 багийн 517 оролцогчид дараах 8 төрөлд ур ухаанаа уралдууллаа.
● Робот рейс
● Шулуун замын уралдаан (ЕБС болон их дээд сургууль)
● Шоо цуглуулах робот (ЕБС болон их дээд сургууль)
● Автомат дрон
● Тик-так-тое буюу робот манипулятор
● Микролион: хөлбөмбөг
● Микролион: сумо робот
● Микролион: лего робот
Тэмцээнийг Мэдээлэл, хэмжлийн электроник хөтөлбөрөөр 2010 онд төгсөгчид, “Лионробо ” ХХК“ тус тус ивээн тэтгэлээ. 2026 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн тэмцээний дүн
Энэ өдрийн тэмцээний шүүгчээр
● ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн Б.Зоригтбаатар, Б.Луубаатар, Б.Дорж, Д.Намуунаа, А.Одгэрэл, Б.Бат-Эрдэнэ багш нар ажиллалаа.
Робот Рейс уралдаанд 30 баг өрсөлдсөнөөс
● ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Ү.Бат-Эрдэнэ, Ч.Мөнхцэцэг, Б.Төгөлдөр гишүүдтэй “ARTIST” баг 11.937 секундэд барианд орж, тэргүүн байрыг,
● Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар сургуулийн Л.Үржинбадам, Б.Цэлмэг гишүүдтэй “ZU3” баг 20.244 секундэд барианд орж, дэд байрыг,
● ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн П.Энхзаяа, М.Санжхорол, Н.Төрболд, Н.Төгс-Эрдэнэ гишүүдтэй “БАГ ШИГ БАГ” баг 28.992 секундэд барианд орж, гуравдугаар байрыг тус тус эзэллээ. Шоо цуглуулагч тэмцээний 16 хүртэл насны ангилалд ширүүн өрсөлдөөнтэй боллоо. Энэ
ангилалд 21 баг оролцсоноос
● Дархан-Уул аймгийн Дархан Эмпати сургуулийн Н.Сүлд, Н.Энхзаяа гишүүдтэй “3rd CHORUS” баг тэргүүн байр,
● НЕБ-ын 44 дүгээр сургуулийн О.Баялаг-Эрдэнэ, Э.Нандин-Эрдэнэ гишүүдтэй “SPEED MIND” баг дэд байр,
● Шинэ Монгол ахлах сургуулийн Г.Хаш-Эрдэнэ гишүүнтэй “CUBE KHAN” баг
Гуравдугаар байрыг эзэллээ. Шоо цуглуулах тэмцээний 16-аас дээш насны ангилалд 11 баг оролцсоноос
● ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Э.Сумъяабазар, Л.Анужин гишүүдтэй “AESP LAB1” баг тэргүүн байр,
● ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Э.Хулан, М.Хулан гишүүдтэй “DOUBLE H” баг дэд байр эзэллээ. Автомат Дрон тэмцээн 33 багийн хооронд маш өрсөлдөөнтэй болж өнгөрлөө.
Тэмцээнд:
● ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн М.Мөнхмагнай, Э.Сайнзаяа, Н.Содбилэг, М.Тэмүүлэн гишүүдтэй “THE BRAINS” баг 34.25 секундэд даалгавараа амжилттай гүйцэтгэж, тэргүүн байр,
● ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн Э.Удаанжаргал, М.Баяржаргал гишүүдтэй “THE LIGHT” баг 34.55 секундэд даалгавараа бүрэн гүйцэтгэж, дэд байр
● Хангай мэргэжлийн боловсролын сургуулийн М.Ууганбаяр , М.Багахүү, Б. Очирхуяг Н.Жаргал гишүүдтэй “ХАНГАЙ” баг 40,79 секундэд даалгавараа амжилттай гүйцэтгэж, гуравдугаар байр эзэллээ.
2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тэмцээний дүн
Автомат Робот-2026 намрын тэмцээний хоёрдох өдрийн шүүгчээр
● Электроникийн тэнхимийн Ц.Тэнгис, Т.Амартүвшин, Л.Үүрцайх, А.Сундий,
Ц.Хүрэлбаатар багш нар,
● Электроникийн инженерчлэл хөтөлбөрийн төгсөгч Э.Лхагвадаянжамц нар ажиллалаа. Шулуун замын робот тэмцээнд ЕБС болон их, дээд сургуулийн ангилалд нийт 59 баг өрсөлдсөнөөс тэмцээний дүрмийн шаардлагыг бүрэн биелүүлж, замын саадыг амжилттай даван 16 -аас доош насны ангилалд
● Шинэ Эхлэл олон улсын сургуулийн Б.Сайханбилэг гишүүнтэй “YOGURT” баг тэргүүн байр,
● Орчлон олон улсын сургуулийн Б.Бат-Өлзий дэд байр,
● Уудам монгол боловсролын цогцолбор сургуулийн Б.Саруулбилэг гишүүнтэй “YRUKI” баг гуравдугаар байр эзэллээ.
16-аас дээш насны ангилалд
● НЕБ-ын 44 дүгээр сургуулийн Э.Сувдмаа, П.Тэмүүлэн, Э.Энх-Учрал гишүүдтэй “SPEED MIND” баг тэргүүн байр,
● Эрдэнэт цогцолбор их сургуулийн Э.Энхриймаа, О.Бүтэнбаяр, О.Шинэцэцэг,
Н.Эрдэнэбаатар, Г.Дэлгэрмаа гишүүдтэй “HYPER AXON” баг дэд байр,
● Төмөрбатын Дөлгөөн гуравдугаар байрын эздээр тус тус шалгарлаа.
Робот сонирхогч сурагчдын дунд микролион робот сургалтын төхөөрөмжөөр хүссэн хэлбэр загвартай робот бүтээн, программчилж өрсөлддөг гурван төрлийн тэмцээнийг Автомат обот-2026 намрын тэмцээний хүрээнд зохион байгуулсан билээ.
Микролион : UNKNOWN (Шоо цуглуулах) тэмцээнд дунд ангийн срагчдын 14 баг мэдлэг, ур чадвараа сорьсноос
● Эрдмийн өргөө сургуулийн Г.Хонгорзул багшийн удирдсан Э.Энэрэл, Н.Баяргарьд гишүүдтэй “EGO” баг тэргүүн байр,
● Жаргалан олон улсын сургуулийн Ц.Мягмаржав багшийн удирдсан Д.Тэргэлхурц, А.Азжаргал гишүүдтэй “MEGA” баг дэд байр
● New Idea Innovation сургуулийн Б.Энхжин, Д.Түмэнжаргал багш нарын удирдсан А.Авид, Н.Мөнхсүлд гишүүдтэй “NIIS 10” баг гуравдугаар байранд орсон байна.
Энэхүү UNKNOWN (Шоо цуглуулах) тэмцээн нь тухайн өдөр гүйцэтгэх даалгавар нь тодорхой болж, нэг цагийн дотор хүүхдүүд робот угсарч, программчилж өрсөлддөг нь бусад төрлүүдээс ялгарах онцлог юм.
Микролион: хөлбөмбөг тэмцээнд бага ангийн сурагчдын 42 баг өрсөлдсөнөөс
● Хэнтий аймгийн Тэмүүжин сургуулийн Б.Идэрбаатар багшийн удирдсан С.Ихтүшиг, Ш.Очир-Эрдэнэ гишүүдтэй “ХАСУЙ ЗАГ” баг тэргүүн байр,
● НЕБ-ын 23 дугаар сургуулийн Оюунгэрэл багшийн удирдсан Б.Хангал, О.Тэнүүн гишүүдтэй “ХАНГАЛ ЗАГ” баг дэд байр,
● НЕБ-ын 44 дүгээр сургуулийн Д.Басанжав багшийн удирдсан М.Хосбаяр, Н.Хурцбаатар гишүүдтэй “ХОС АЗ” баг гуравдугаар байр,
● Хэнтий аймгийн Хэрлэн 5 дугаар сургуулийн Б.Идэрбаатар багшийн удирдсан И.Сүлд, Г.Энх-Эрдэнэ гишүүдтэй ”PHONEX” баг тусгай байранд орлоо.
Микролион: сумо робот тэмцээнд бага ангийн сурагчдын 49 баг өрсөлдсөнөөс
● Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн Энхтөр, Эрдэнэцэцэг багш нарын удирдсан Б.Ууган-Эрдэнэ гишүүнтэй “БГД 38-1” баг тэргүүн байр
● Хэнтий аймгийн Тэмүүжин сургуулийн Б.Идэрбаатар багшийн удирдсан С.Ихтүшиг гишүүнтэй “ИХТҮШИГ” баг дэд байр,
● Хэнтий аймгийн Хэрлэн 5 дугаар сургуулийн Б.Идэрбаатар багшийн удирдсан И.Батгэрэл гишүүнтэй ”ХЭРЛЭН-5-2” баг гуравдугаар байр,
● НЕБ-ын 1 дүгээр сургуулийн Мөнхцэцэг багшийн удирдсан Б.Цэгцбаатар гишүүнтэй “THUNDER” баг тусгай байр эзэлсэн. Тэмцээний үеэр Робот ба хиймэл оюун ухаан хөтөлбөрийн оюутнууд өөрсдийн бүтээж, хөгжүүлсэн хиймэл оюун ухаан, камерийн удирдлагаар ажилладаг робот гарыг танилцуулж, тик-так-тое тоглоом тоглож сонирхуулав.
Автомат робот-2026 тэмцээнд оролцсон бүх оролцогчид, тэмцээнийг амжилттай зохион байгуулсан ”HIGH TECH” клубын гишүүд, Электроникийн инженерчлэл, Робот ба хиймэл оюун ухаан хөтөлбөрүүдийн 2024 оны элсэгч оюутнуудад гүн талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрийн өндөр амжилтийг хүсэн ерөөе.
Мэдээлэл, холбооны технологийн сургууль,
Электроникийн тэнхим,
HIGH TECH клуб


