Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Б.Энхбаяр: Би ЗГХЭГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд, гарч ирлээ

Б.Энхбаяр: Би ЗГХЭГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд, гарч ирлээ

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаад, авлигын хэрэгт нэр холбогдсон Ерөнхийлөгчөөс эхлээд бүх сайд, гишүүн, дарга нарыг албан тушаалаа өгч, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд АТГ-т шалгуулахыг шаардсан. Энэ шаардлагыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр хүлээн авав. Түүний араас Засгийн газрын 1 сайд ажлаа өгөхөөр боллоо.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:

-Би сайд Ерөнхий сайдтай уулзаад гарч ирлээ. Би ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ Ерөнхий сайдад хэлээд гарч ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч ажлаа өгөөд, шалгуулна гэж хэлж байна ш дээ. Энэ бол мандайлал юм. Тийм учраас би ч гэсэн сайдаас чөлөөлөгдөж, нэр төрөө сэргээлгэх хүсэлтээ Ерөнхий сайдад илэрхийллээ.

0/1000