УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаад, авлигын хэрэгт нэр холбогдсон Ерөнхийлөгчөөс эхлээд бүх сайд, гишүүн, дарга нарыг албан тушаалаа өгч, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд, АТГ-т шалгуулахыг шаардсан. Энэ шаардлагыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр хүлээн авав. Түүний араас ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр ажлаа өгөхөөр Ерөнхий сайдад өргөдлөө өглөө.
Тэгвэл ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ бас Ерөнхий сайдад өргөдлөө өгч, албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргав.
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ:
-Миний бие Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад гаргалаа. Цаашид УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар тэргүүтэй Монголын ард түмний баялгийг хулгайлсан гэмт хэргийн бүлэглэлтэй тууштай тэмцэж, Монгол төрийг авлигачдаас цэвэрлэх үйлсэд хүч хавсран зүтгэх болно.

