УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр яаралтай хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалаас чөлөөлөгдөх У.Хүрэлсүхийн хүсэлтийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Бүлгийн хурал дээр Ерөнхийлөгч орж ирж, хэвлэлд өгсөн мэдээллээ хэлсэн. “Жирийн иргэн болж байгаад, шалгуулдаг газарт нь шалгуулна. Та бүхэн миний саналыг дэмжээрэй. Миний өргөдлийг, хувь хүний хүсэлтийг хүндэтгэж үзээрэй” гэдэг утгатай зүйл хэлсэн.
Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад, чуулганаар ороод, санал хурааж шийдэх юм байна.
Хувь гишүүний хувьд бол би дэмжиж байгаа. Янз бүрийн зүйлээр гүтгэгдэж байгаа бол ажил, албан тушаалаа өгөөд, шалгуулах нь зүйтэй. Өмнө нь бас тодорхой хариуцлагаа хүлээгээд, албан тушаалаа өгч байсан.
“Би хэзээ ч албан тушаалтай зууралдаад, нуугдаад, албан тушаалын ард дулдуйдаад байх хүн биш. Өгөх цагтаа өгч чадна. Явах цагтаа явж чадна. Ирэх цагтаа ирж чадна” гэдгээ хэлсэн.

