Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Даланзадгад-Баяндалай-Гурвантэсийн 301.4 км авто замыг орон нутгийн эзэмшилд шилжүүллээ

Даланзадгад-Баяндалай-Гурвантэсийн 301.4 км авто замыг орон нутгийн эзэмшилд шилжүүллээ

ЗТЯ Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн 301.4 км авто замыг орон нутгийн эзэмшилд шилжүүлж, ашиглах, засаж арчлах үүргийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өглөө. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр тавьсан энэ замыг ашиглалтад ороход нь ЗТЯ улсын чанартай авто замын ангилалд бүртгэн, ашиглах, засаж арчлах үүргийг “Авто замын машин, механизм” ХХК-иар хийлгэж байв.

Одоо энэ зам орон нутгийн эзэмшилд шилжсэнээр Өмнөговь аймаг эвдрэл гэмтлийг тухай бүр хурдан засах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээж байна.

0/1000