Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

П.Батчимэг: Иргэдэд оногдох ногдол ашгийг яагаад төр булаацалдаад байгаа юм бэ?

П.Батчимэг: Иргэдэд оногдох ногдол ашгийг яагаад төр булаацалдаад байгаа юм бэ?

УИХ-ын Эдийн засгийн болон Өргөдлийн байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж, “Оюутолгой”-н ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг хэлэлцлээ. “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлнээр олгох асуудлаар хууль боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх ажлын хэсэг байгуулахаар тус хороо шийдвэрлэв. Уг ажлын хэсэг ногдол ашгийг хэрхэн хуваарилах талаар санал дүгнэлт гаргаж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл ахалж, П.Батчимэг, Б.Жавхлан, Б.Заяабал, О.Номинчимэг, Ц.Баатархүү, С.Замира, Б.Бат-Эрдэнэ, Г.Лувсанжамц, П.Батчимэг, А.Ундраа, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй ажиллахаар болжээ.

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

-“Оюутолгой”н 3 их наядын ногдол ашгийг олгоно гэсэн яриа гарснаас хойш иргэд маш хүлээж, том сэдэв болж байна. Анхнаасаа ЗГ, сайдууд мэдээлэл хийхдээ “Оюутолгойн 34 хувийг төр эзэмшиж байгаа учраас төрийн мэдлийнх. Иргэд буруу ойлгож байна” гэж ярьж байсан. Ингэж иргэдийг төөрөгдүүлж болохгүй.

Хэдийгээр хууль эрхзүйн орчин тохирохгүй байгаа ч иргэдэд дансаар нь олгох тал дээр би анхнаасаа иргэдтэй нэг байр суурьтай байсан. 100.094 иргэн гарын үсэг зурсан, Хоролдоржийн Оюунбилэг гэдэг иргэний энэ өргөдлийг хэлэлцэж байгаа нь цаг үеэ оллоо.

2 байнгын хороо ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнд нь орж ажиллах болсондоо талрхаж байна. Үүнийг ахалж байгаа ахлагч, гишүүд маш хариуцлагатай байх ёстой. УИХ-аар үүнийг хэлэлцүүлж, оновчтой, зөв шийдвэр гаргана гэдэгт эргэлзэхгүй байна.

Үнэхээр иргэдийн амьдрал хэцүү, хүнд байгаа нь үнэн. “Иргэдэд оногдох ногдол ашгийг яагаад төр булаацалдаад байгаа юм бэ. Энэ олон жилийн дараа байгалийн баялгийн ашгаа авмаар байна” гэж иргэд ярьж байна. Би сая хөдөө сумдад иргэдтэй уулзаад ирлээ. Үнэхээр арга ч үгүй. Амьдрал хэцүү байгаа.

0/1000