Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Конгод эбола вирусийн тархалт хяналтаас гарах эрсдэлтэй байна

Конгод эбола вирусийн тархалт хяналтаас гарах эрсдэлтэй байна

Африкийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад эбола вирусийн дэгдэлт үргэлжилж, халдварын тохиолдол 11 мянга давжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, халдварын улмаас 5400 гаруй хүн нас барсан бөгөөд өвчин тус улсын найман мужид тархсан байна.

Халдварын тархалтыг хязгаарлахад зэвсэгт мөргөлдөөн, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж муу, эрүүл мэндийн ажилтнууд руу халдах явдал саад болж байгаа аж. Ялангуяа хүүхдүүдийн дундах нас баралт өндөр байгаа нь олон улсын байгууллагуудын санааг зовоож байна.

0/1000