Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Н.Учрал МАН-ын санхүүгийн гүйлгээнд аудит хийлгэх үүрэг өгчээ

Н.Учрал МАН-ын санхүүгийн гүйлгээнд аудит хийлгэх үүрэг өгчээ

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр МАН-ын даргын хувиар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт МАН-ын 2018 оноос хойших санхүүгийн гүйлгээнд аудит хийлгэх үүрэг өгсөн байна. Ингэхдээ Үндэсний аудитын газар, хараат бус аудитын байгууллагад хүсэлт гаргаж, давхар аудит хийлгэхээр болжээ.

Энэ талаар МАН-ын дарга өнөөдөр сэтгүүлчдэд ингэж мэдэгдлээ.

Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал:

-Өнөөдрөөс би УИХ-ын дарга, ҮАГ-т “МАН-д аудит оруул” гэдэг хүсэлт тавина. Улс төрийн бусад нам дотооддоо аудит оруул. Тайлангаа тавь. Санхүүжилтээ ил тод болго. Улс төрийн намын тухай хууль гарсан шүү дээ. Н.Учрал өнөөдөр намын дарга. Миний цаг хугацаанд МАН-ын санхүү ил тод, нээлттэй явагдах ёстой. Нам бол 9 давхар цагаан байр биш шүү дээ. Өнөөдөр би энэ намыг удирдаж байна. Өөрийн бодлого зарчмаар ажиллана. Хэн нэгнээс хамааралтайгаар биш. Одоо бол бүгдээрээ хууль хяналтын байгууллагын өмнө ч, намынхаа хяналтын байгууллага, ёсзүйн хорооны өмнө ч тэгш байна

0/1000