Эрчим хүчний зохицуулах хороо цахилгаан түгээх компаниудын ухаалаг тоолуурыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэхээр шийдвэрлэжээ. 2025 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 386.324 хэрэглэгч буюу нийт хэрэглэгчийн 38% нь ухаалаг тоолуурт шилжсэн байв. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар цахилгаан хэрэглэгчид 1.05 сая орчим тоолуур ашиглаж байна. 2026 оны эцэст ухаалаг тоолуурын тоо 855.100-д хүрч, нийт тоолуурын 82%-ийг бүрдүүлэх төлөвтэй байгаа аж. 2027 онд энэ үзүүлэлтийг 90 гаруй хувьд хүргэхээр ЭХЗХ ажиллаж байна.
Ухаалаг тоолуур бол зөвхөн хэрэглэсэн цахилгаанаа хэмжих төхөөрөмж биш. Хэрэглэж буй цахилгааны хэмжээгээ бодит цагт хянах, гар утасны аппликэйшнээр алсаас удирдах, үнэ хямдардаг цагаар цахилгаан хэрэглэх боломж олгодог.
ЭХЗХ түгээх компаниудад алдагдал бууруулах зорилт тогтоож, үүнээс орж ирэх мөнгөөр ухаалаг тоолуур суурилуулах бодлого хэрэгжүүлж байгаа аж. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын 2027 онд санал болгосон түгээлтийн дундаж алдагдлын түвшинг 13.6 хувиас 8.6 хувь хүртэл бууруулах боломжтой гэж тооцжээ.

