Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Б.Пүрэвдагва: 2027 онд нийслэлийн байгууллагуудын үр ашиггүй орон тоог нэлээн цөөлнө

Б.Пүрэвдагва: 2027 онд нийслэлийн байгууллагуудын үр ашиггүй орон тоог нэлээн цөөлнө

Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагваас сэтгүүлчид өнөөдөр дараах мэдээллийг тодрууллаа.

–Нийслэлийн 2027 оны төсөв хэдэн төгрөг вэ?

-4.6 ихнаяд орчим байгаа. Яг энэ үед нийслэлийн 2027 оны төсөв хэлэлцэж эхэлж байна. Иргэн төвтэй төсөв байна. Судалгаа хийж үзсэн. Автозамын түгжрэлийг шийдэхэд дийлэнх төсвөө зарцуулна.

-Автобус хүрэлцэхгүй байна. Үүнийг яаж шийдэх вэ?

-Их багтаамжийн тээврийн эхний шатыг 2027 онд Улаанбаатар хотод нэвтрүүлнэ. Одоо автобусанд олон хүн түгжирч, гадаа буудал дээр олон хүн автобус хүлээж зогсож байна. Нийтийн тээврийн бодлогын газарт 11-р сарын 16-ны даваа гарагт чиглэл өгч, нийтийн тээврийг чиглэлийг дахин тооцож үзэх чиглэл өгсөн.

-Агаарын бохирдлыг арилгах тал дээр юу хийж байна вэ?

-Угааж баяжуулсан нүүрсээр түлш хийж байна. Агаарын тоос, бохирдол багассан гэдэг үзүүлэлттэй байгаа.

Даваа гарагт та бүхнийг талбай дээр урьж байна. Агаарыг бохирдолгүй байлгах, түлшээр биш, цахилгаанаар халаалтаа шийдэх төсөл хэрэгжүүлж байна. Нарны цахилгаан хуримтлуулах системд шилжих гэж байна. Үнэгүй зуух тараахгүй. Тухайн айлд одоо түлшинд зарцуулж байгаа мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгөөр зуухаа солих боломж огоно.

–Нийслэлийн бондыг 2027 онд төлж дуусгана. Бондыг хэр ашиглаж байгаа вэ?

-Бондын зориулалт болох Сэлбэ хотыг ашиглалтад оруулах шаардлагатай байна.

-Орон сууцаа хурдан зарж, бондын мөнгийг эргэлтэд оруулах хэрэгтэй гэж үү?

-Яг тийм.

-Туулын хурдны замыг үргэлжлүүлэх юм уу?

-Иргэд энд ч, тэнд ч гоё зам тавимаар байна гэдэг. Надад ч тийм хүсэл байна. 1 томоохон зам тавихад жил бэлтгэх шаардлагатай. Төсвийн мөнгөөр ТЭЗҮ, зураг төсөл гаргасан, байгаль орын нарийвчилсан үнэлгээтэй төслийг мөнгө гаргаад, урагшлуулъя.

–500 тэрбум нь байгаа юм уу, байхгүй юм уу?

-Байгаа. Ямар ч байсан шилжүүлсэн байгаа. Дансанд АТГ хориг тавьсан байгаа. Одоо хэлэлцээрийн түвшинд явж байна.

-Нийслэлийн өмчид хэдэн компани байгаа вэ?

-Нийслэлийн өмчит 114 аж ахуйн нэгж ажиллаж байгаа. 2027.01.01-нээс үүнийг цэгцлэх, цөөлөх, нэгтгэх ажил хийнэ.

-ТҮК-ийн ажилчдын цалинг нэмэх үү?

-ТҮК-ийн ажилчдын цалин нэмэгдсэн байгаа. Цалин нэмэх шаардлагатай бусад салбар байна. Нийтийн орон сууц, аж ахуйн газар, УСУГ гээд байнга стратегийн обьектод ажилладаг. 2027 онд үр ашиггүй орон тоог цөөлнө. Нэлээн орон тоо цөөлнө. Бүтээмжтэй, ухаалаг тогтолцоо бүрдүүлнэ.

0/1000